Saturday, June 25, 2016

Glucosamin /Глюкозамин/

Үе мөчний үрэвслийг дардаг, үений шингэн болон мөгөөрсөн эдэд чухал хэрэгцээт бодисыг агуулсан бүтээгдэхүүн юм. Хэрлэгээс үүдэлтэй үений үрэвсэл, бруцеллёз, бодисын солилцооноос шалтгаалсан үе мөчний үрэвсэл, радикулит, остеохондроз зэрэг олон төрлийн өвчинд уухад маш өндөр ач холбогдолтой бөгөөд талх хийхэд гурил зайлшгүй шаардлагатай адил үе мөчний өвчнүүдийн үед зайлшгүй уух ёстой нэн чухал бүтээгдэхүүн юм.



Энэ бүтээгдэхүүний найрлаганд глюкозамин болон Уна де Гато (Мийн хумс) агуулагддаг. Глюкозамин холбогч эдийн хувьд талх хийхэд гурил шаардлагатай байдгийн адил чухал хэрэгцээт бодис юм. Глюкозамин нь аминосахарын бүлэгт хамаарагддаг бөгөөд бие махбодийн холбогч эд болох мөгөөрс, үе холбоос, шөрмөс, зүрхний хавхлаг, үений шингэн болон үс, хумсны бүтцэд оролцдог. Мөгөөрс нөхөн төлжихөд шаардлагатай бодис болох хондроитин сульфатыг боловсруулахдаа түүнийг бүрэн сайн шимэгдүүлэхийн тулд глюкуроны хүчил, глюкозамин болгон задалдаг. Энэ үйл явцыг идэвхижүүлж сайжруулахын тулд Глюкозаминыг хэрэглэхийг зөвлөж байна. Мийн хумс /Уна де Гато/ нь үрэвслийн эсрэг маш хүчтэй үйлчлэл үзүүлнэ. Энэ нь эмийн ургамалуудын дунд бодисын солилцоог идэвхижүүлэх чадвараараа тэргүүлэх байрыг эзэлдэг юм.
    Мөн дархлалын системийн нарийн үйл ажиллагаанд ч нөлөөлж чаддаг байна. Глюкозамин ба Уна де Гатогийн хослол нь үе мөчний үрэвслийг дарах нөлөөтэй бөгөөд мөгөөрсний нөхөн төлжилтөнд тустай болж өгдөг байна. Энэхүү хослол нь арьсны хүнд хэлбэрийн өвчнүүдийн үед практикт өргөнөөр хэрэглэгдэж эхэлсэн билээ. Казакстаны Хүнс Судлалын Академийн профессор Т.Шарманов, Д.Сулейменова нар үе мөчний артрит (үений үрэвсэл), артроз (үений бодисын солилцооны алдагдал) өвчтэй хүмүүсийн биеийн байдалд АНУ-ын NSP корпорацийн "Глюкозамин” бүтээгдэхүүн хэрхэн нөлөөлөх талаар судлахаар туршилт явуулсан байна. Судалгаанд полиостеоартрозтой, ревматоидный артридтай, өвчин нь сэдрэлтийн шатандаа яваа 36-57 насны 20 өвчтөн хамрагджээ. Эдгээр өвчтөнүүдэд 25 хоногийн турш суурь эмчилгээтэй хослуулан, "Глюкозамин” бүтээгдэхүүнийг хэрэглүүлсэн байна. Өвчтөнүүд эмчилгээ эхлэхээс өмнө үе мөчний маш их өвдөлттэй, үе нь хавдсан, үе орчимын арьс нь улаан болсон, үений хөдөлгөөн хязгаарлагдмал, амархан ядардаг, тамир тэнхээ муу, толгой өвддөг, нойрондоо муу, өглөө сэрсний дараа 30-60 минутын турш хөдөлгөөн хөшүүн, хязгаарлагдмал, оройд бага зэрэг халуурдаг байдалтай, биохимийн шинжилгээгээр гиперальфа-2-глобулин уургийн хэмжээ хэвийн хэмжээнээс 1.8 дахин их байлаа. 1 сарын турш эмчилгээ хийсний дараа дээрх өвчтөнүүдийг глюкозаминыг эмчилгээндээ хавсарч хэрэглээгүй өвчтөнүүдтэй харьцуулахад: - Өглөө сэрсний дараа хөдөлгөөн хөшүүн, хязгаарлагдмал байдаг байдал, үений хавдалт, улайлт, өвдөлт 70%-д багассан байлаа. (глюкозаминыг эмчилгээндээ хавсарч хэрэглээгүй өвчтөнүүдийнх 40%-д нь багассан байв).
   - Биохимийн шинжилгээгээр гиперальфа-2-глобулин уургийн хэмжээ багассан байв (глюкозаминыг эмчилгээндээ хавсарч хэрэглээгүй өвчтөнүүдийх хэвээрээ л байв).
   - Ревматоидный артриттай өвчтөнүүдийн сиалын хүчлийн хэмжээ 60%-д нь хэвийн хэмжээндээ орсон (глюкозаминыг эмчилгээндээ хавсарч хэрэглээгүй өвчтнүүдийх 35%-д нь хэвийн хэмжээндээ орсон байв). Глюкозаминыг эмчилгээндээ хавсарч хэрэглэсэн өвчтнүүдэд эмэнд харших, тэдгээрээс үүдээд үүсэх бүх бие сулран доройтох, ядрах, толгой өвдөх, нойр муудах зэрэг зовиурууд аажмаар багасч эхэлжээ. Шатаар өгсөх үед болон шөнө амрах цагаар ихэд өвддөг нь ч бага болж, өвчтөнүүдийн биеийн байдал сайжирсаар байлаа. Туршилтанд оролцогсдыг туйлын сэтгэл хангалуун байдалд хүргэсэн энэ судалгаа нь NSP корпорацийн "Глюкозамин” бүтээгдэхүүн үе мөчний түгээмэл өвчөнүүдийг анагаахад суурь эмчилгээтэй хавсарч хэрэглэхэд маш сайн туслагч болж чадах бөгөөд үе мөчний эмүүдэд харшилдаг, таарч тохирдоггүй хүмүүст маш тохиромжтой юм гэдгийг баталжээ.
Найрлага – 1капсулд
Глюкозамин (гидрохлорид)…...…........... .....………………….400мг
Уна де Гато (Uncaria tomentosa)……… ............... …....…………50мг
Хэрэглэх заавар:
 Насанд хүрэгчид өдөрт 2 удаа 1 капсулаар хоол идэх үедээ хэрэглэнэ. Хуурай сэрүүн нөхцөлд хадгална.
Хориглох заалт: Хөхүүл болон жирэмсэн эмэгтэйчүүд хувийн онцлогоос шалтгаалан бүтээгдэхүүний найрлаганд харшилтай бол хэрэглэхгүй байх нь зүйтэй.
Код: 903-60 капсул

Утас: 98997060

Monday, May 9, 2016

Ginkgo Biloba /Гинкго Билоба (Гинкго билобагийн ханд)/

Цусны эргэлтийг эрчимжүүлж, судасны ханыг уян, бат бэх байлгаж, тархины цусан хангамжийг нэмэгдүүлдэг. Сэтгэн бодох үйл ажиллагаа болон оюуны чадавхийг сайжруулах онцгой чадвартай. Мөн бага аарцаг орчмын болон доод мөчдийн цусан хангамжийг сайжруулдаг учир хөлний вений судас өргөсөх, артерийн судас бөглөрөх, үрэвсэх, шулуун гэдэсний венийн судас бөглөрөх үед их ач холбогдолтой. Ядаргаатай, анхаарал султай болон тархины төрөлхийн эмгэгтэй хүүхдэд уулгавал нэн сайн.


    Дэлхий дээр сая сая хүмүүс ажиллах чадвараа дээшлүүлж, тархины үйл ажиллагаагаа сайжруулахын тулд Гинкго Билобагийн Хандыг (ГБХ) хэрэглэж байна. ГБХ цусны эргэлтийг идэвхижүүлэх, бичил судасны хэврэгшлийг арилгах, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. ГБХ мөн цусны судасны бат бөх, уян хатан шинжийг хамгаалах, тархины цусан хангамжийг нэмэгдүүлэх үйлчлэлтэй. ГБХ нь тархийг хүчилтөрөгч, тэжээлээр хангахад дэм өгсөнөөр ой тогтоолт, анхаарал төвлөрөлтийг сайжруулдаг. ГБХ хүүхдийн эмгэг (энцефалопати, оюун ухааны хомсдол, анхаарал төвлөрөхгүй болох, мэдрэлийн ядаргаа), мөн хөгшрөлийн үеийн эмгэгт (зөнөх, Альцгеймерийн өвчин, хараа сонсгол муудах, чих шуугих г.м) өргөн хэрэглэгддэг. Сургуулийн насны хүүхдүүдэд ГБХ хэрэглэхэд сурч мэдэх чадвар нь дээшилдэг. ГБХ нь бага аарцагны хөндийн эрхтэнүүд, хөлийн цусан хангамжийг сайжруулдаг учир венийн судасны бүдүүрэлт, артерийн судасны бөглөрөлт, шулуун гэдэсний венийн судасны тромбозийг эмчлэх, тэдгээрээс урьдчилан сэргийлэхэд нэн үр дүнтэй байдаг. 1гр ГБХ-г гарган авахад өндөр чанартай Гинкго Билоба-гийн 50 гр навчийг ашигладаг.
Найрлага– 1 шахмалд
Гинкгогийн навчны ханд (Ginkgo biloba)..............Хандын 24% нь гинкгогийн флавон гликоз, 6% терпен лактон байхаар тандартчилагдсан юм.
Хэрэглэх заалтӨдөрт 2 удаа 0,5 шахмалаар хэрэглэнэ.
Хуурай, сэрүүн нөхцөлд хадгална. Тун ихэдвэл цус шүүрч, бичил хэмжээгээр шээсэнд цус орж (микрогематури) болзошгүй.
Хориглох заалт: Цус бүлэгнэх идэвхи нь буурсан, хөхүүл, жирэмсэн, 12-оос доош насны хүүхэд, хувийн онцлогоос шалтгаалан уг бүтээгдэхүүний найрлага дахь ургамалд харшилтай бол хэрэглэхгүй байх нь зүйтэй.
Код: 898-30 шахмал

Утас: 98997060

Perfect Eyes /Перфект Айз/

Хараа сайжруулах, нүдний болор болон эвэрлэг давхаргыг хамгаалах, нүдний үрэвсэл, харанхуйд харах чадварыг нэмэгдүүлэх болон үл исэлдүүлэх үйлчилгээтэй. Зүрх судасны өвчин, А витамины дутагдал, судас хатуурал, даралт ихсэлт, чихрийн шижингээс үүдэлтэй нүдний эмгэгийг анагаахад өндөр үр дүнтэй. Жирэмсэн болон хөхүүл эхчүүд эмчийн заавраар хэрэглэнэ.


Хүний нүдний хараанд янз бүрийн асуудал учирдаг. Жишээ нь: нүд ядрах, нулимс гоожих эсвэл хэт хуурайшиж загатнах, хурц гэрэлд эмзэглэх, үрэвсэх, шархлах, эсвэл цус харвалтанд өртөх гэх мэт. Эдгээр нь заримдаа зөвхөн нүдний өвчин байх боловч бусад өвчин эмгэгээс шалтгаалах нь ч байдаг. Чанаргүй хүнс, ялангуяа үйлдвэрлэлийн, химийн аргаар боловсруулсан, лаазалсан хүнс зэрэг нь нүдний хараанд муу нөлөөтэй бодисуудыг агуулдаг.
Перфект Айз нь нүдний харааг сайжруулах нөлөө бүхий хүнсний нэмэлтүүдийн хосгүй бүрдэл юм. Перфект Айз дараах чухал антиоксидантыг агуулдаг: Витамин А, Е, цайр, селен, глутатион, N-ацетил, L-цистеин, таурин.
Антиоксидант нь цацраг туяа, химийн хорт нэгдэлүүд, нарны гэрэлд хэт удаан байснаас үүсэх чөлөөт радикалуудын хортой нөлөөг бууруулдаг. Тэдний нөлөөнд хамгийн түрүүнд нүдний болор өртөн цайрдаг (катаракта үүсдэг). Перфект Айзын найрлаганд ордог хад жимс зэрэг 13 бүрэлдэхүүн хэсэг нь нүдний болор, эвэрлэг бүрхэвч, торлогийг хамгаалж, зүрх судасны өвчнүүд, судасны хатуурал, чихрийн шижин зэрэг өвчний улмаас нүдний бичил цусны эргэлт алдагдсаныг сэргээдэг. Торлог бүрхэвч А витамины дутагдалд илүү өртөмхий байдаг. Нүдний хараанд компьютер болон зурагтын дэлгэцийн хэт ачаалал сөргөөр нөлөөлж, шөнө харах чадварыг бууруулж байна. Энэ нь торлог бүрхэвчийн уураг родопсин буурсанаас үүсдэг. Родопсинийг нөхөхөд хадны ханд тусална. Торлог бүрхэвчийн шар толбоны доройтол нь даамжирвал сохорч болох аюултай өвчин юм. Нүдний эмч мэргэжилтэнүүд аминохүчил тауринд их найдлага тавьдаг. Энэ нь нүдний эсийн мембраны үйл ажиллагааг зохицуулж, кали, магни зэрэг эрдэсийг хэрэгцээт хэмжээнд тогтоон барьж, тромбоцитийн агрегацад саад учруулж, тосонд уусамтгай витаминуудыг эзэмшихэд тусалж байдаг хүчил юм. Мөн уг аминохүчил нь шээс хөөх шинж чанартай. ймд NSP-ийн Перфект Айзийг хэрэглэх нь нүдний эмчилгээ болон урьдчилан сэргийлэлтэнд юугаар ч орлуулашгүй бэлдмэл
юм. Нүдний ядаргааг арилгаж, харанхуйд харахыг сайжруулдаг тул хэн бүхэн хэрэглэхэд нэн зохимжтой.


                     Найрлага – 1 капсулд
Витамин А...........................................................................6250 МЕ
Витамин Е ...............................................................................50 мг
Таурин ..................................................................................100 мг
N-ацетин L-цистеин...............................................................50 мг
Хадны ханд (Vaccinium myrtillus) .................................... 43.2 мг
Кверцетин ................................................................................25 мг
L-Глутатион............................................................................12,5 мг
Витамин В2 (рибофлавин)........................................................ 5 мг
Витамин В6 (пиридоксин)...........................................................5 мг
Цайр (глюконат)...................................................................... 7,5 мг
Зэс (глюконат) ............................................................................1 мг
Хром (хелат)........................................................................... 50 мкг
Селен (хелат).........................................................................25 мкг
Хэрэглэх заавар: Өдөрт 1 капсулыг хоолны үед хэрэглэнэ. Харанхуй, сэрүүн газар хадгална.
Хориглох заалт: Хувийн онцлогоос шалтгаалан уг бүтээгдэхүүний найрлаганд харшилтай бол хэрэглэхгүй байх нь зүйтэй.
Код: 60024 - 60 капсул

Утас: 98997060

Wednesday, January 20, 2016

Peptovit /Пептовит/

Хүний биед зайлшгүи шаардлагатай 22 аминхүчил байдгаас 14 нь хүний биед нийлэгждэг, 8 нь нийлэгждэггүй. Эдгээр 22 аминхүчил бүгд энэ бүтээгдэхүүнд байдаг. Иймд үүнийг хэрэглэснээр бодисын солилцоог тэтгэж, жирэмсний хордлогыг тайлж, дархлалын үйл ажиллагааг сайжруулж, дотоод шүүрлийн булчирхайнуудын ялгаруулалтыг идэвхижүүлэн, арьсны тэжээллэг чанарыг хангаж, цус төлжилтийг нэмэгдүүлнэ. Хүнд хагалгааны дараа, хүүхдийн өсөлт, өндөр ачаалалын үед хэрэглэхэд нэн тохиромжтой. Тамирчдад маш сайн нөлөөтэй.



    Хүний амьдралд уураг нь ус, агаар мэт амин чухал үүрэг гүйцэтгэдэг. Уураг нь амин хүчлүүдээс тогтох бөгөөд хэрэв уургийг үгтэй зүйрлэвэл аминхүчил нь үсэг болох юм. Уураг нь маш олон янзын бүтэц, үүрэгтэй байдаг.
L-лизин*.............................................................45 мг
L-гистидин............................................................8 мг
L-аргинин...........................................................11 мг
Глицин.................................................................8 мг
L-треонин*.........................................................28 мг
L-серин............................................................20,5 мг
L-пролин..........................................................22,5 мг
L-аланин.............................................................22 мг
L-цистеин*.......................................................10,5 мг
L-валин*............................................................35 мг
L-метионин*.....................................................14,5 мг
L-лейцин*..........................................................50 мг
L-изолейцин*.....................................................28 мг
L-тирозин...........................................................15 мг
L-фенилаланин*.................................................28 мг
L-триптофан*.......................................................7 мг
L-глутамины хүчил.............................................70 мг
L-аспаргины хүчил.............................................44 мг
L-карнитин.........................................................50 мг
Магнийн аспартат................................................50мг
Магнийн исэл......................................................75мг
(*) – энэ тэмдгээр нөхөгдөхгүй аминхүчлийг тодотгов. Бусад нэгдэлүүд: магнийн стеарат, бичил талстын целлюлоз, цахиурын давхар исэл.
Хэрэглэх заавар: 2 шахмалаар өдөрт 3 удаа хоол идэх үедээ хэрэглэнэ. Хуурай, сэрүүн нөхцөлд хадгална.
Хориглох заалтЖирэмсэн болон хөхүүл эхчүүд, бүтээгдэхүүний найрлага хувийн онцлогоос шалтгаалж тохирохгүй бол хэрэглэхгүй байх нь зүйтэй.
Код: 3664-60 шахмал
Бидний бие махбодид 22 аминхүчил зайлшгүй шаардлагатай юм. Үүний 14 нь бие махбодид нийлэгжин үүсдэг бол үлдсэн 8 аминхүчлийг хүнсээр дамжуулан гаднаас авдаг, өөр зүйлээр нөхөгдөхгүй аминхүчлүүд юм. Эдгээрийг орлуулагддаггүй аминхүчлүүд гэж нэрэлдэг. Бүх аминхүчлүүд азотын атом агуулдаг билээ.
Амин хүчлүүдийн бие махбодид гүйцэтгэх үүргийг үнэлж баршгүй бөгөөд үсний угаас авахуулаад бүх л эд эрхтэнд шаардлагатай байдаг. Аравхан жилийн өмнө эмч нар метионин, глицин, глутамины хүчил гээд хэдхэн аминхүчлийн талаар мэддэг байсан хэмээн итгэхэд бэрх. Одоо ч аминхүчлийг бүрэн дүүрэн үнэлж цэгнэж чаддаггүй эмч мэргэжилтэнүүд цөөнгүй байна. Өнөөдөр бүх аминхүчлүүдийн анагаах чадал хангалттай сайн судлагдаж, эмчилгээний практикт өргөнөөр хэрэглэгдэх болжээ. Дотоод шүүрлийн эрхтэнүүд, ходоод гэдэсний зам, элэг, ясны чөмөг зэргийн үйл ажиллагааг зохицуулах нь уургийн гол үүрэг юм. Аминхүчлүүд нь хэт исэлдэлийн эсрэг нөлөөлдөг бөгөөд мөн
эрдэс, витамин, гормон зэрэг хэрэгцээтэй идэвхит бодисуудыг эд эсүүдэд зөөвөрлөх үүргийг гүйцэтгэдэг.
Үл нөхөгдөх аминхүчлүүд (биед нийлэгждэггүй)
    Лизин бүх төрлийн уурагт агуулагдана. Цусны ийлдэс дахь триглицеридын хэмжээг бууруулах, герпес ба амьсгалын замын хурц үрэвсэл үүсгэх вирус болон бусад вирусын эсрэг үйлчилгээтэй. Витамин С болон биофлавоноидтай маш сайн хоршиж, бие биеийнхээ үйлчлэлийг нэмэгдүүлдэг. 
    Метионин хүнд металлын ба гадаад, дотоод гаралтай хорын хордлого, жирэмсний хордлогыг тайлах нөлөөтэй. Хэт исэлдлээс эд эсийг хамгаалж, найрлага дахь хүхэр нь хэт исэлдүүлдэг чөлөөт радикалуудыг саармагжуулдаг. Элэг болон артерийн судасны хананд өөх-тос хуримтлагдахаас сэргийлнэ. Таурин, цистеин зэрэг аминхүчлийн нийлэгжилтэнд оролцоно.
    Треонин нь метионин ба аспартам зэрэг аминхүчилтэй хавсарч, элэг өөхлөхийг зогсоодог. Эластин, коллаген, нян эсэргүүцэх эсрэг биет (антитело) үүсэхэд треонин чухал үүрэг гүйцэтгэдэг. Бие махбодийн дархлааг сэргээхэд, эсрэг бие үүсэхэд идэвхитэй оролцоно.
    Фенилаланин уургийн нийлэгжилт, ой тогтоолтыг сайжруулна. Нойр булчирхай, элэгний ялгаруулах үйл ажиллагааг нэмэгдүүлнэ. Мэдрэлийн сэрэл дамжуулдаг нейротрансмиттерийн нийлэгжилтийг эрчимжүүлдэг тирозин нь фенилаланины оролцоотойгоор үүсдэг бөгөөд үүний нөлөөгөөр F F 96 97 оюун ухааны ойлгох чадвар дээшилж, бамбай булчирхайн гормоны ялгаралт ихэсч, сэтгэлийн хямрал дарагддаг.
    Триптофан витамин В3 (ниацин), серотонины нийлэгжилтэнд зайлшгүй шаардлагатай аминхүчил юм. Серотонин нь сэтгэл санааг тогтворжуулах, хоол идэх дуршил бууруулах нөлөөтэй. Мөн цусан дахь холестерины хэмжээ, артерийн даралтыг багасгаж, судас өргөсгөнө. Триптофан альбумин, глобулины нийлэгжилтэнд оролцоно, өсөлтийн гормоны ялгаралтыг нэмэгдүүлнэ.
    Валин гэмтсэн эдийн нөхөн төлжилт, хүнд ачаалалын үеийн булчингийн бодисын солилцоо болон азотын хэвийн солилцоог хангах, биеийг сэргээх нөлөөтэй. L-лейцин, L-изолейцинтэй хавсарч, бие махбодийн энергийн солилцоог хангадаг.
    Лейцин нь валин, изолейцинтэй хамт булчингийн эдийг хамгаалах, энергийн эх үүсвэр бий болгох, яс, арьсны бүтцийг нөхөн сэргээхэд тустай. Лейцин цусан дахь сахарын хэмжээг бууруулж, өсөлтийн гормоны ялгаралтыг эрчимжүүлнэ.
    Изолейцин нь гемоглобиныг нийлэгжүүлэх, цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлэх, булчингийн эдийг нөхөн сэргээх,энерги үүсгэх процесст оролцдог. Нөхөгдөх аминхүчлүүд /биед нийлэгжидэг
    Аланин: Нүүрс-усны солилцоог тэнцвэржүүлдэг. Пантотений хүчил ба коэнзим А зэрэг үл нөхөгдөх аминхүчлүүдэд агуулагддаг.
    Аргинин: Дархлааг идэвхижүүлсэнээр хорт хавдарын эсийн өсөлтийг зогсоодог. Сэрээ булчирхайн үйл ажиллагааг идэвхижүүлсэнээр Т-лимфоцит үүсэлтийг нэмэгдүүлнэ. Аргинин нь элэгний хатуурал (цирроз), элэг өөхлөлт зэрэг өвчний үед хэрэглэдэг. Бие махбодид азотын түвшинг зохист түвшинд байлгадаг, азот хэтрэлтийг багасгаж, азотыг тээвэрлэхэд туслана. Өсөлтийн гормоны ялгаралтыг нэмэгдүүлж, өөхний хуримтлалыг бууруулна. Аргинин хүний бэлгийн үйл ажиллагааг идэвхижүүлнэ.
    Аспарагиний хүчил: Азотлог бодисын солилцоонд чухал үүрэгтэй. Дархлалыг сэргээх, төв мэдрэлийн системийн сэрэл, саатлын процессыг тэнцвэржүүлэх, биеийн хатуужлыг нэмэгдүүлэх, шүвтэр (мочевин) үүсэхэд дэм өгөх үйлчилгээтэй.
    Гистидин: Ходоодонд давсны хүчил ба пепсин ялгарахыг нэмэгдүүлнэ. Гемоглобин үүсэлт ба цус төлжилтийг эрчимжүүлнэ. Бэлгийн үйл ажиллагааг сайжруулна.
    Глицин: Мэдрэлийн системийг тайвшруулж, тархины эдийн солилцоог сайжруулна. Мөн архины хамаарлаас гаргах, булчингийн тэжээлийн дутагдлыг арилгах, цочромтгой байдлыг намдаах, нойр сайжруулахад нөлөөлнө.
    Глутамин: Тархи, элэг ба бусад эд эрхтэний эсүүдийн үйл ажиллагааг алдагдуулж болох илүүдэл азотыг (мөн аммиакыг) өөртөө буюу бусад уурагт нэгдүүлж хоргүй болгох хосгүй чадвартай. Мөн булчингийн эдийг бүрдүүлэгч бөгөөд өсөлтийн гормоныг нэмэгдүүлнэ, мэдрэлийн үйл ажиллагааг сэргээнэ.
   Пролин: Холбогч эдийн бүтэцийг (тулгуур-хөдөлгөөний систем, зүрх болон элэг, цөс зэрэг цул эрхтэнүүдийн холбогч эд) сэргээж коллаген нийлэгжихэд оролцдог.
    Тирозин: Норадреналин, дофамин зэрэг нейромедиаторын урьдал бодис юм. Тирозин иодын атомтай нэгдэн тиреоид гормоныг үүсгэдэг. Энэ аминхүчил нь сэтгэл санааны байдлыг зохицуулдаг, тэнцвэржүүлдэг. Тирозины хомсдолоос шалтгаалан, норадреналин дутагдаж, сэтгэлийн хямрал, гутрал үүсдэг. Тирозин хоол идэх дуршил бууруулж, өөхлөлтийг багасгаж мелатонин ялгаралтыг нэмэгдүүлсэнээр бамбай булчирхай, бөөрний дээд булчирхай, өнчин тархины (гипофиз) үйл ажиллагааг эрчимжүүлдэг. Тирозин дутагдахад артерийн даралт буурах, бие хөрөх зэрэг эмгэг үүсдэг.  
    Цистеин: Арьсны бүтцэд сайнаар нөлөөлдөг хүхэрт аминхүчил юм. Бие махбодийн хоргүйжүүлэх үйл ажиллагаанд оролцдог. Цистеин нь үс, хумс, арьсны бүтцийн гол уураг болох альфакеротиний бүрэлдэхүүнд болон хоол боловсруулах замын зарим ферментийн бүрэлдэхүүнд оролцдог. Бие махбодийг туяа болон хорт бодисын хордлогоос хамгаална. Хамгийн хүчтэй антиоксидант үйлчлэл бүхий аминхүчил юм. Цистеин нь глютатионы урьдал бодис бөгөөд элэг болон тархины эсийг архи, тамхи, эм, хорт бодисын сөрөг нөлөөнөөс хамгаална. Энэ аминхүчил биед В6 витамины оролцоотойгоор L-карнитинаас үүсдэг юм.
    Карнитин: Тамирчдын хамгийн сайн мэддэг бэлдмэлийн нэг юм. Түүний биохимийн шинж чанар ба эмчилгээний нөлөө эмч нарын анхаарлыг ихэд татаж байна. Карнитиныг 1905 онд Оросын эрдэмтэн Гулевич ба Кримсберг махны хандмалаас гарган авсан. Иймд энэ аминхүчлийн нэр латины буюу мах гэсэн утгатай үгнээс үүджээ. Гэхдээ дөнгөж 1994 онд F F 98 99 үйлдвэрлэх технологи нь боловсруулагдсан байна.
Бидний биед карнитин ямар үүрэг гүйцэтгэдэг вэ? Карнитин нь тосны хүчил эсийн ханаар нэвчихийг нэмэгдүүлсэнээр, эс өөхтосыг ихээр зарцуулан энерги боловсруулсанаар бие махбодид өөх тос хуримтлагдах үйл явц буурна. Мөн арьсан дор өөх үүсэх явцыг удаашруулна. Карнитинийг хэрэглэхэд өөхөн эд ихээр зарцуулагдан устах бөгөөд өөхнөөс хэт исэлдэл үүсэх нь ч багасаж өөхнөөс сөрөг нөлөөт чөлөөт радикал бус, хэрэгцээт энерги л ялгарах болно. Карнитин бие махбодийн холестерины хэмжээг багасгаж, судас хатуурлын бөөгөнцөр үүсэхийг зогсооно. Элэгний лецитинийг ихэсгэнэ, лецитин нь холестерин, судас хатуурлын бөөгөнцөрийг уусгаж арилгана. Карнитин урт наслахад, түүний зэрэгцээ тэнхлүүн байхад чухал нөлөөтэй. Нас ахихад бие махбодь дахь карнитины хэмжээ багасдаг, тэгэхээр түүнийг биологийн идэвхит хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээр дамжуулан авах хэрэгтэй юм. Лизин, метионин, төмөр, С, В6 витаминаас карнитин биед нийлэгждэг. Аль нэг нь хомсдоход карнитиний дутагдал үүсдэг. Карнитин биеэс, ялангуяа тархины эдээс аммиакийг зайлуулахад дэм өгдөг.
    Магни: Хүний зүрхэнд хамгийн чухал үүрэгтэй эрдэс бөгөөд цус өтгөрөх, кали тэнцвэржих, артерийн даралт ихдэлтийг анагаах тустай тул зүрхний өвчтэй, жирэмсний хордлоготой хүмүүс хэрэглэхэд сайнаар нөлөөлнө. Дээрх бүх үйлчлэлээрээ Пептовит буюу Free Amino Acids with L-Carnitine & Magnesium нь эрүүл ба өвчтэй хүмүүст тун хэрэгтэй бүтээгдэхүүн юм. Энэ бүтээгдэхүүнийг урьдчилан сэргийлэх ба эмчилгээний үед хэрэглэхэд нэн үр дүнтэй. Хүнд гэмтэлийн ба мэс заслын дараа нөхөн сэргээх, спортод өндөр амжилт үзүүлэх, булчингийн хэмжээг нэмэгдүүлэхэд уг бүтээгдэхүүнийг ашиглаж болно. Мөн цагаан хоол иддэг хүмүүс болон жирэмсэн болон хөхүүл үедээ хэрэглэхэд нэн тохиромжтой.
Найрлага - 1 шахмалд

Утас: 98997060

Tuesday, March 10, 2015

Vari-Gone /Вэри-Гон/


Үрэвсэл дарж, судсанд цус бүлэгнэхийг зогсоож, түүнээс сэргийлэхийн сацуу, гөлгөр булчингуудын агшилтыг сулруупж, өвчин намдаана. Артери, венийн судасны ханыг бэхжүүлж, тунгалагийн урсгалыг сайжруулан, хаванг бууруулна.

Хөлний вений судасны зангиралтат бүдүүрэлт нь орчин үед түгээмэл тохиолдох болсон эмгэг юм. Хөл бадайрах, халуу оргих, өвдөх шинж тэмдэгээр илрэх ба цаашид арьсан дор вений судас товойн үзэгдэнэ. Өвчин даамжирвал венийн судас бөглөрч, хөлөнд тэжээлийн шарх үүсгэдэг. Хөлийн венийн судасны бүдүүрэлтийн үндсэн шалтгаан нь венийн судасны хананд түүний чангаралтыг хангаж, цусыг зүрх рүү урсгахад дэм өгдөг булчингийн эд байдаггүй явдал юм. Удаан хугацаагаар хөдөлгөөнгүй байх, ялангуяа таагүй байдалд хөлийг удаан байлгахад (зогсох, суумгай ажил хийх, хөлөө ачих зэрэг) судасны булчин венийг бүрэн дүүрэн шахаж ажиллуулах чадваргүй болж улмаар цусны хэвийн урсгал алдагдахад хүрдэг. Ийм тохиолдолд венийн судасны нимгэн хана сунаж тэлэгддэг. Цус венийн судасны хамгийн сул хэсэгт хуримтлагдаж, тухайн хэсэг өргөсөн, зангилаа үүсгэж бүдүүрдэг. Үүнээс гадна, венийн судсанд байрладаг хавхлагуудын дутуу хаагдалт, холбогч эдийн дутуу хөгжил зэрэг төрөлхийн эмгэг олон хүнд байдаг. Хэрэв эмчилгээг цаг алдалгүй эхлэхгүй бол өвчин даамжирч, венийн судасны үрэвсэл-флебит, эсвэл бөглөрөлт үрэвсэл тромбофлебит үүсдэг. Тэдгээр нь тухайн хэсгийн арьс хатуурч, улайж хөндүүрлэн өвдөх шинж тэмдэгээр илэрдэг. Ийм тохиолдолд эмч хөлийн уян боолт хэрэглэхийг зөвлөдөг. Байнга тусгай оймс өмсөж, боолт хэрэглэх нь тийм ч тааламжтай бус юм. Тэгвэл танд анхны шинж тэмдэг илэрсэн бол Вэри-Гон бүтээгдэхүүнийг хэрэглэхийг зөвлөж байна. Туулайн бөөр модны /Aesculus hippocastanum/ ханданд даралт буулгах, үрэвсэл, хаван, судас хатуурах болон бөглөрөхийн эсрэг, бичил судасны ханыг чангаруулах үйлчлэлтэй бодисууд ордог. Энэ нь венийн судасны орчмын эдийн бодисын солилцоог тогтворжуулж, тунгалагийн урсгалыг сайжруулж, улмаар хаван аажмаар шимэгдэн арилахад хүргэдэг. Зүүн өргөстийн үндэсээр бэлтгэсэн ханд нь агшилт сулруулах, өвдөлт намдаах, венийг чангаруулах үйлчилгээтэй. Витамин Стэй хавсруулан хэрэглэвэл илүү үр дүнтэй байдаг. Биофлавоноидууд /рутин, геспередин, жүржийн биофлавоноид/ бичил судасны ханыг бэхжүүлж, тэдгээрийн хэврэгшлийг багасган, чангаралыг нэмэгдүүлнэ. Аскорбины хүчил /витаминС/ биофлавоноидуудын үйлчилгээг дэмжин, тэдгээрийг задралаас хамгаалдаг. Витамин С биофлавоноидуудын оролцоотойгоор сөрөг нөлөөт гиалуронидазын эсрэг идэвхитэй нөлөөлдөг. NSP корпорац ийн Вери-Гон бүтээгдэхүүн нь судасны байдлыг (ялангуяа венийн судасыг) чангаруулан хөл болон бусад цус зогсонгишилтой хэсгийг хэвийн болгоход тусална. Бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэвэл шулуун гэдэсний судасны сүлжээний (геморроидальное сплетение) цусан хангамж сайжирдаг байна.
                                                        

Найрлага - 1 капсулд:
Туулайн бөөр модны үрээр бэлтгэсэн ханд...........................20% эсцинтэй……………………...…......................................……150 мг Зүүн өргөст өвсний ханд-8,5% рускогенина агуулсан.........25 мг Витамин С ………………………………………...........…….…48,5 мг Рутин…...…………………………………………..................…100 мг Гесперидин………………………………………....................…100 мг Нимбэгийн биофлавиноид ……………....................…...……100 мг
Хэрэглэх заавар: Насанд хүрэгчид 1 капсулаар өдөрт 3 удаа хоол идэх үедээ хэрэглэнэ. Хуурай сэрүүн нөхцөлд хадгална. Анхааруулга: Бүтээгдэхүүн хэрэглэхдээ цус бүлэгнэлтийг үечлэн хянах хэрэгтэй. Хэрэв уг бүтээгдэхүүнийг цус бүлэгнэлтийг багасгаж, цус шингэлдэг бусад эм, бүтээгдэхүүнүүдтэй /витамин Е, гинкго билоба, сармис/ хамт хэрэглэвэл цус хэт шингэрч болзошгүй тул эмчийн зөвлөгөөг авах хэрэгтэй. Жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүд болон уг бүтээгдэхүүний найрлага дахь ургамалд харшилтай хүмүүс хэрэглэхгүй байх нь зүйтэй.
Код: 999 - 90 капсул

Утас: 98997060

Vari-Gone Cream /'Вэри-Гон Крем“ /Хөлийн эмчилгээний тос/


Хөлийн болон аарцгийн эрхтнүүдийн цусан хангамжийг сайжруулдаг, үрэвсэл, хаван, геморрой, хөлийн ядралтын үед хэрэглэхэд маш их үр нөлөөтэй. Уг бүтээгдэхүүнийг хэрэглэж байх үед, цусны бүлэгнэлтийг хянаж байх хэрэгтэй.

Бүдүүрсэн венийн судас гоо сайхны хувьд үзэмжгүй харагдаад зогсохгүй, олон хүндрэлд хүргэдэг /тромбофлебит, тэжээлийн шарх г.м/. Цусны зогсонгишил үүсэхэд хөлд тугалга цутгасан мэт санагддаг байна. Мөн загатнах, шөнө эрээн булчин татах зовиур илэрдэг. Судасны хана сунаж, суларсанаас венийн судас бүдүүрдэг. Венийн судасны бүдүүрэлт нь эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдтэй харьцуулахад 4 дахин илүү тохиолддог. Энэ нь эмэгтэйчүүдийн гормоны өөрчлөлттэй холбоотой байж болох юм. Мөн анхны төрөлтийн дараа ч судас бүдүүрч болно. NSP корпорац и нь Вэри-Гон бүтээгдэхүүний үр дүнг нэмэгдүүлэх зорилгоор түүнтэй хавсруулж хэрэглэх Вэри Гон тосыг бүтээсэн юм. Энэ хоёр бүтээгдэхүүнд орсон эмчилгээний ургамалууд адил юм. Хамтад нь хэрэглэсэнээр эрүүл мэндийн асуудлаа үр дүн сайтайгаар шийдвэрлэж болно. Тосны найрлага дахь туулайн бөөрний ханд нь венийн судасны чангарлыг сайжруулж, венийн болон бичил судасны ханыг бэхжүүлнэ. Үүнээс гадна бичил судасны нэвчимхий чанарыг    бууруулж, бичил эргэлтийг сайжруулан, цусны зогсонгишилыг арилгаж урсгалыг түргэсгэнэ. Ингэснээр бүлэн үүсэлт зогсоно. Харин зүүн өргөст өвсний үндэсний ханд (Ruscus aculeatus) нь венийн судас өргөссөн үед судасны ханыг бэхжүүлэн, агшилтыг сулруулах, өвдөлт намдаах идэвхитэй үйлчлэл үзүүлнэ.
                     Найрлага:
Ус, сафлорын тос, изопропилпальмитат, глицерин, глицерилстеарат, стеарины хүчил, цетилийн спирт,
мелилотын (донник) ханд, зүүн өргөст өвсний ханд, натрийн стеароил лактилат, туулайн бөөр модны үрийн ханд,
триэтаноламин, диметикон, полисорбат, ментол, пантенол (провитамин В5), натриэтилдиаминтетра цууны хүчил,
зуун настын навчны ханд, феноксиэтанол, метилпарабен, этилпарабен, бутилпарабен, изобутилпарабен,
пропилпарабен.
Хэрэглэх заавар: Өглөө болон унтахын өмнө хөлийн арьсаа
угаасны дараа түрхэнэ. Вэри-Гон бүтээгдэхүүнтэй хамт
хэрэглэвэл илүү үр дүнтэй байна.
Код: 1835-55.5 гр