Хөлийг амрааж, чийгшүүлэх лосьон
1. Байгалийн тос арьсны ерөнхий байдлыг сайжруулж, богино хугацаанд чийгшүүлнэ.
2. Ургамлын ханд, аминдэмүүд нь үл исэлдүүлэх үйлчлэл ихтэй. Арьсны хагарал түргэн эдгэх нөхцлийг бүрдүүлдэг.
3. Ядаргаа тайлж, хөлийн хавагналыг бууруулна.
4. Мөөгөнцрийн өвчлөлүүдээс урьдчилан сэргийлдэг.
5. Хөл, биеийн хөлсний таагүй үнэрээс сэргийлнэ.
6. Анагаах үнэрийн хүчээр стрессийг арилгана. Идэвхит үйлчилгээтэй энэ лосьон нь чангаанзын
үрийн болон амтат бүйлсийн тос, алоэ вера зэрэг сайн чийгшүүлэгчдийг агуулсан бөгөөд хөл, улны
арьсанд тусгайлан зориулагдсан юм.
Код: 61560
Найрлага:
• Чангаанзын үрийн болон амтат бүйлсийн тос нь амраах, өвдөлт намжаах, үрэвслийг багасгах үйлчлэлтэй.
• Цайны модны тос үжил, мөөгөнцөр, бактерийн эсрэг чанартай. Хуурайших, бижрүүтэх, шавьж хазах, халгайд түлэгдэх зэргийн дараа арьсыг хэвийн болгоход үр дүнтэй нөлөөлнө.
• Ягаан модны (дальберги) тос стресс, бие сэтгэлийн дарамтыг арилгана. Арьсны тэнцвэрийг хадгалах, бактери, таагүй үнэрийн эсрэг үйлчлэл нь хосгүй.
• Хурц гааны тос бактери, үжил, өвдөлтийг идэвхтэй эсэргүүцнэ, арьсыг сэргээнэ.
• Усан үзмийн яс, грейпфрут, гинкго билоба, ногоон цай зэргийн ханд, А, С витамин нь хүчтэй үл исэлдүүлэгч бөгөөд арьсыг чөлөөт радикал, гадаад орчны сөрөг нөлөөнөөс хамгаална.
• Глицерин арьсны чийгийг тогтоож, усгүйжихээс сэргийлнэ.
• Аллантоин сайн зөөлрүүлж, чийгшүүлнэ, арьсны нөхөн төлжилтийг идэвхжүүлнэ.
• Өтгөрүүлсэн алоэ вера чийгшүүлж, зөөллөж, арьсны нөхөн төлжилт, дархлааг сайжруулна, аливаа шарх эдгэхэд сайнаар нөлөөлдөг. Сэргээх үйлчилгээтэй, байгалийн гаралтай анхилам үнэр нь бүх биеийн алжаалыг арилгах шиг болдог.
Хэрэглэх заавар: Арьс чийгшүүлэхэд шаардагдах хэмжээгээр хөл, уланд түрхэнэ. Ванн, шүршүүрт орсны дараа хэрэглэвэл дээд зэргийн үр дүнтэй. Өсгийн хуурайшиж, хатуурсан арьсыг илүүтэй анхаараарай.