Monday, March 9, 2015

Cascara Sagrada /Каскара Саграда (Жостер)/

      Хоол боловсруулах эрхтнийг маш сайн цэвэрлэдэг, <гэдэсний шүүр> гэж нэрлэгддэг. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулна, архаг өтгөн хаталт судас өргөсөх, даралт ихдэх, элэг цөс үрэвсэх, цөс чулуужих болон геморрой өвчний үед эерэгээр нөлөөлнө. Хоол боловсруулах эрхтний шүүрлийг нэмэгдүүлнэ. Гэдсэнд явагдах исэлдэлт, ялзралын процессыг бууруулж, нян, шимэгч хорхойнуудыг хөөж гадагшлуулдаг. Үүнээс гадна нойргүйдэлтийн үед сайн нөлөөтэй. Хэрэглэснээс хойш 8-10 цагийн дараа нөлөө үзүүлж эхэлнэ. Өдөрт 2 капсулаар 2 удаа хоолны үед ууна.

    Хүний бие махбодийг нэг талаараа хоол хүнсийг оруулж нөгөө талаараа гаргадаг хөндий хоолой мэт үздэг бүдүүлэг ойлголт нэлээд тархмал байдаг. Зохисгүй хооллолтоос шалтгаалан биеийн галбир өөрчлөгдөөд зогсохгүй, амьдрах нас 20-30 жилээр хорогдоно.

     Ходоод гэдэсний хэвийн үйл ажиллагаа хямарснаас өтгөн хатдаг. Дунд, ахмад настай хүмүүсийн талаас илүү хувьд нь өтгөн хаталт янз бүрийн хэмжээгээр тохиолддог. Францын алдарт мэс засалч Андре Ламур "Хүнд өвчнүүдийн 90 хувийн үндсэн шалтгаан нь гэдсэнд өтгөн саатах, хатахаас үүддэг” хэмээсэн нь хэн бүхэн санууштай үг юм. Жостерын холтос нь архаг өтгөн хаталтыг илааршуулдаг тул индианчууд "ариун ургамал” хэмээжээ. Гэдсэн дэх исэлдэх, ялзрах явцыг багасгахын сацуу халдваргүйжүүлэх, хоргүйжүүлэх, үрэвслээс сэргийлэх, өвдөлт намдаах, шимэгч хорхойнуудыг хөөж гадагшлуулах, туулгах зэрэг үйлчилгээ үзүүлдэг ургамал юм. Жостер хоол боловсруулах бүх эрхтэнүүдийн шүүрэл ялгаралт болон гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхижүүлнэ. Хэрэглэснээс хойш 8-10 цагийн дараа нөлөөлж эхэлдэг. Мөн энэ бүтээгдэхүүнийг хөлийн венийн судас өргөсөх, цусны даралт ихсэх, элэг цөсний өвчнүүд, цөс чулуужих, шамбарам, хошногоны амсар язрахад өргөн хэрэглэнэ.
                 Найрлага - 1 капсулд
Жостерийн холтос(Rhamnus purshiana)...............................500мг
Хэрэглэх заавар: Насанд хүрэгчид 1-2 капсулаар өдөрт 2 удаа хоол идэх үедээ хэрэглэнэ. Хуурай, сэрүүн нөхцөлд хадгална.
Хориглох заалт: Хөхүүл, жирэмсэн эмэгтэйчүүд болон гүйлгэх, хэвлийгээр өвдөх зовиур илэрвэл, хувийн онцлогоос шалтгаалан уг бүтээгдэхүүний найрлага дахь ургамалд харшилтай бол хэрэглэхгүй байх нь зүйтэй.

Код: 170-100 капсул